Сургуулийн танилцуулга

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 113-р сургууль нь Нийслэлийн засаг даргын 2009 оны 3 сарын 1-ний өдрийн 84 тоот захирамжаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн суудалтай, 3652м2 талбайтай, 1 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр анх байгуулагдаад 10 дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай сургууль Баянгол дүүргийн 9, 10, 21, 22-р хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхдүүдэд бүрэн дунд боловсролыг эзэмшүүлж, тэдний авъяас чадвар хүсэл сонирхлыг дэмжин ажилладаг. Хичээлийн 23 танхим, урлаг заал, спорт заал, багш хөгжлийн төв, хүүхэд хөгжлийн төв, эмчийн өрөө, цайны газар, мэдээллийн технологийн кабинет болон бусад хичээлийн иж бүрэн кабинетуудад хичээл сургалтаа явуулдаг.
Манай сургууль нь МУИС-ийн түшиц, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль юм.
Сургуулийн хүний нөөцийн чадавхын хувьд 8 удирдах ажилтан, 73 багш, 23 ажилчинтай. Үүнээс Магистр 35, магистрантур 13, бакалавр 35, Тэргүүлэх зэрэгтэй 15, Заах аргач зэрэгтэй 33 багш ажиллаж байна. Нийт багш нарын 70 хувь нь зэрэгтэй.
Энэ хичээлийн жилд 46 анги бүлэгт 1720 сурагчид суралцдаг. Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги бүлэгт 63 сурагчид суралцаж байна.
Анхны захирал Ч.Нармандах болон түүнтэй хамт сургуулийнхаа тулгын чулууг нь тавьж галыг нь асаалцсан дунд ангийн сургалтын менежер О.Оюунтунгалаг, Бага ангийн сургалтын менежер С.Лхагва, сургуулийн нийгмийн ажилтан Ж.Даваасүрэн, ня-бо Т.Ариунаа, нярав н.Батсүх, Ж.Мөнхөө нар нь SWOT шинжилгээний аргаар сургуулийн өөрийн үнэлгээг хийж, түүн дээрээр тулгуурлан сургуулийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан нь одоо ч хөгжлийн тулгуур болсон хэвээр байгаа билээ.
Захирлын мэндчилгээСургуулийн танилцуулга
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 56
Энэ 7 хоногт 68
Энэ сард 202
Нийт зочилсон 905

 Утас

Гар утас :
Email :

 Хаяг

| e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC