Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд, үе үед ажиллаж байсан багш ажилчид, төгсөгчид, бид бүхэнтэй хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрдэм номын их өргөө үүд хаалгаа нээж байгуулагдсан 2009 оноос хойш 10 жилийн хугацаанд эрдэмтэн багш нарын уйгагүй хөдөлмөрийн үр шимээр олон зуун хүүхдэд эрдэм номын үсэг зааж, амьдралын алтан босгыг алхуулсан билээ. Цаг хугацааг хамт элээж, жаргал зовлон ээлжлэн байдаг амьдралын их далайг хамт туулж байгаа “Хамт олондоо” хойч үеэ сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үйлсэд гаргасан амжилтаа улам бататган зорьсон зорилгодоо хүрэх үйлсдээ амжилт бүтээлээр дүүрэн байж, эрүүл энх, сайн сайхан амьдрахын ерөөлийг дэвшүүлье.
Захирлын мэндчилгээСургуулийн танилцуулга
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 9
Өнөөдөр зочилсон 40
Энэ 7 хоногт 25
Энэ сард 185
Нийт зочилсон 1261

 Утас

Гар утас :
Email :

 Хаяг

| e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC